Дуучин Мадонна өөрийн уран бүтээлийн 40 жилийн ойгоо өргөн цар хүрээний аялан тоглолтоор угтана. Дуучин маань 1983 оны цомгийн дуунаас эхлэн 2019 оны Madame X цомгийн бүтээл хүртэлх бүх шүтээн болсон дуугаа энэ тоглолтоор дуулах гэнэ.
Өдгөө 64 настай Мадоннагийн шүтэн бишрэгчдийг эртнээс бодон боловсруулсан арга хэмжээний дагуу нүсэр шоу хүлээж байна. Гэхдээ дуучны албан ёсны төлөөлөгчид тоглолтын дэгийг зарлаагүй байна.
Billboard хэвлэлийн мэдээгээр гэхэд л энэ ажиллагааны хүрээнд дуучин Лондоны O2 тайзнаа хэдэн өдөр дараалан тоглолттой байгаа аж. Мадоннагийн урд өмнө хийж байгаагүй нүсэр тоглолт нь энэ болох ёстой гэжээ.
Б.Бүжлхамаа