Монголын "Этгээд" буюу "Aberrance" уран сайхны кино дэлхийн томоохон кино наадам болох 36 дахь удаагийн “South by Southwest” кино наадамд өрсөлдөнө.
Тус кино триллер, аймшгийн төрлийн шилдэг найман киноны нэгээр шалгарч, Хойд Америк дахь кино нээлтээ “South by Southwest” кино наадмын үеэр хийхээр болжээ.
SXSW нь жил бүр АНУ-ын Техас мужийн Остин хотод зохион байгуулагддаг бөгөөд 1987 оноос зохион байгуулагдаж эхэлсэн энэ наадмын үеэр олон улсын шилдэг хит кинонууд дэлхийн нээлтээ хийж, уран бүтээлчид нь цугладаг болжээ.
Тухайлбал, Өнгөрсөн онд зохион байгуулагдсан тус наадмын хүрээнд 2022 оны хит кино “The Lost City”, “The Unbearable weight of Massive talent зэрэг кино олон улсын нээлтээ хийж, өрсөлдсөн байна.