Монголын театрын урлагт “Фауст”, “Гэм зэм” жүжгээр шинэ салхи сэвэлзүүлсэн залуу найруулагч М.Батболд УДЭТ-ын найруулагчаар ажиллахаар болжээ.
Тэрээр оны өмнөхөн шинэхэн ажилдаа орсон байна. Түүнтэй хамт УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн даргаар Б.Хишигзаяа, туслах найруулагчаар С.Ариунжаргал, Б.Сандуйжав нар ч тус театрт ажиллахаар болсон гэж УДЭТ-аас мэдээлжээ.
Найруулагч М.Батболд нь хамгийн сүүлд АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр “Орфей” театрын тайзнаа амилуулсан билээ.
Сонирхуулахад, тэрээр Монгол Улсын ардын жүжигчин Г.Мягмарнарангийн бага хүү юм.