x

Зураач А.Чадраабал Олон улсын урлагийн шагнал хүртлээ

МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал олон улсын чансаа өндөр, нэр хүндтэй урлагийн үзэсгэлэнгүүдэд бүтээлүүдээрээ өрсөлдөж, 2022 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Итали улсын Лече хотноо “FOYER OF THE ANCIENT THEATRE POLITEAMA GRECO” эртний Грекийн театрын ёслол хүндэтгэлийн танхимд болсон “Итали дахь дэлхийн урлаг” академийн Спартакийн Хаан “Менелао”-гийн нэрэмжит олон улсын урлагийн шагналыг хүртлээ.

Монгол Улсаас анх удаа түүний “Infinity Source-Spiritual development-Evolution” цуврал уран бүтээлийг үнэлж, энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон бөгөөд улмаар дэлхийн урлагийн ертөнцөд танилцуулсан байна.

Түүнийг МУБИС-ийн захирал, дэд профессор О.Алтангоо, Дотоод ажлын албаны дарга, дэд профессор Н.Мягмарцоож, Зайн сургалтын албаны дарга, дэд профессор Л.Мөнхтуяа, ДУТС-ийн захирал, доктор (Ph.D) С.Батцоож, ДУТС-ийн хөтөлбөрийн албаны дарга, доктор (Ph.D) Ч.Болорцэцэг, Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) А.Ариунболд нар хүлээн авч уулзан, төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваад талархан, хүндэтгэл үзүүллээ.

Олон улсын урлагийн шагналт зураач А.Чадраабал нь МУБИС-ийн 1978 оны төгсөгч, Монгол улсын гавьяат зүтгэлтэн, зураач Н.Адъяабазарын ууган хүү бөгөөд үе дамжсан авьяаслаг уран бүтээлч билээ. Тэрбээр 2001-2007 онд Дүрслэх урлагийн тэнхимд багшаар ажиллаж байсан юм.

Түүний хүртсэн тус шагналыг өмнө нь Холливудын од Ричард Бертон, София Лорен, Энтони Куинн, Лиза Миннелли, Шарлотт Рэмплинг, Марчелло Мастроянни, Глория Свонсон, Жеймс Мейсон, Ингрид Бергман, Жанна Моро, Ален Делон нар хүртэж байжээ.

Тус нийгэмлэг нь жил бүр олон улсын урлаг, соёл, шинжлэх ухааны бүх нийтийн Урлагийн боловсрол ба хүний эрхийн төлөө уран бүтээл судалгаа шинжилгээний бүтээл хийсэн хувь уран бүтээлч нарыг алдаршуулах зорилгоор дээрх шагналыг олгодог байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 6 цаг 35 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 6 цаг 36 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 6 цаг 49 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 6 цаг 53 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 6 цаг 55 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 6 цаг 56 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 6 цаг 59 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 7 цаг 3 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 7 цаг 6 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 7 цаг 23 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 9 цаг 43 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 10 цаг 1 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 11 цаг 33 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 11 цаг 35 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 11 цаг 36 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 11 цаг 38 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 11 цаг 40 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 11 цаг 44 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 11 цаг 47 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 11 цаг 56 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х...
Top