Гадаадын нэртэй кино найруулагчид 2022 оны дуртай киногоо нэрлэн тэдний тухай эссэ бичсэнийг Variety сэтгүүлд нийтэлжээ.
Баз Лурманы поп дуучин Элвис Преслийн намтрын тухйщай өгүүлэх "Элвис" уран сайхны киног Мексикийн кино найруулагч Гильермо дель Торо сонгон авч эссэ бичихдээ гол дүрийг бүтээсэн Остин Батлерыг магтахын зэрэгцээ уг бүтээлийг концерт үзсэн мэт боллоо хэмээн дүгнэжээ.
Британийн найруулагч Эдгар Райт өөрийн ээлжинд Рубен Эстлундын "Гунигийн гурвалжин" киног сонгоод түүнийг үзэхэд, хүлээлт зөв байснаас гадна улам ч илүү байлаа хэмээн үнэлэв.
Америкийн Уэс Андерсоны сонголт нь Ноа Баумбахын егөөдлын драм болох "Цагаан дуу чимээ" байсан ба гялбаалаг, таамаглалтай яруу найраг хэмээн өөрийн сонголтоо үнэлжээ.
Данийн найруулагч Томас Винтербергийнхаар өнгөрч буй оны шилдэг кино нь Тобиас Линдхольмын "Сайхан сэтгэлт эмч" болсон ба түүнд киноны өгүүлэх чадвар таалагджээ.
"Фабельманыхан" киног надад л зориулсан яг таарах кино. Тэр манай үеийн аугаа найруулагч Стивен Спилберг хэрхэн суут болсныг харууллаа гэж Америкийн найруулагч Жадд Апатоу бичжээ.
Энэ үнэлгээнд Эдвард Бергерын "Баруун фронтад онцын өөрчлөлтгүй", Алехандро Гонсалес Иньярритийн "Бардо", Жафар Панахийн "Баавгайнууд алга", Шарлотта Уэллсийн "Нархан минь", Жеймс Грэйн "Эрлэгийн цаг" зэргийн цөөнгүй кинонууд багтжээ.
М.ЦОГТ