Алтан бөмбөрцөг кино наадмын 80 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг зарлажээ. Шагналд нэр дэвшигчдийн жагсаалтыг шагналын сайтад нийтэлсэн байна
"Шилдэг драм" номинацид "Аватар: Усны зам", "Элвис", "Фабельманыхан", "Тар", "Топ Ган: Мэверик" кинонуудыг дэвшжээ.
Харин "Шилдэг фильм (инээдмийн эсвэл мюзикл)"номинацийн шагналын төлөө "Вавилон", "Инишерины банши-олон ангитууд", "Энд тэндгүй, шуудхан", "Хутга гаргах: Шилэн сонигино", "Гунигийн гурвалжин" кинонууд өрсөлдөнө.
"Шилдэг найруулагчид" нэр дэвшигчдийн тоонд Жеймс Кэмерон, Дэн Кван, Дэниэл Шайнерт, Баз Лурман, Стивен Спилберг нар багтжээ.
Драмын киноны шилдэг эрэгтэй дүрд Остин Батлер (Элвис), Брендан Фрейзер (Халим), Хью Жекман (Хүү), Билл Найи (Амьдрах), Жереми Поуп (Шалгалт) нар өрсөлдөхөөр болсон байна.
Шагнал гардуулах ёслол 2023 оны нэгдүгээр сарын 11-ний орой явагдана.
М.ЦОГТ