Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тэргүүнд ордог АНУ-ын Нью-Йорк хотын алдарт "Метрополитен" театрын тайзнаа дуулахаар болжээ.
Тэрээр 3900 үзэгчийн суудалтай “Метрополитен” театрын тайзнаа нэгдүгээр сарын 5, 8, 14, 20, 26-ны өдрүүдэд алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурьд дуулах юм байна.
Дуучин Э.Амартүвшин өмнө нь 2020, 2021 оны дөрөв, тавдугаар саруудад алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурийн гол дүр болох эцэг Жорж Жермоны дүрд тоглож байсан юм.
Дашрамд, Энхбатын Амартүвшин 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирж, түүнд Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг нөхөн олгосон билээ.