x

“Опал” жүжиг ирэх сард Өмнөд Солонгос улсад тоглогдоно

“Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэрээр өнгөрсөн 10, 11 дүгээр сард монголын үзэгчдийн хүртээл болгосон билээ. “Broadway” театрын алдарт бүтээл болох эл жүжгийг “Фауст”, “Гэм зэм” жүжгээр шуугиан тарьсан Мягмарнарангийн Батболд найруулж, гол дүрийг соёлын тэргүүний ажилтан, тайз, дэлгэцийн жүжигчин О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж бүтээсэн. Ийн тэрбээр 15 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирсэн юм. 

Мөн энэхүү жүжигт Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Н.Онон, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөр, Т.Ариунчимэг болон Э.Чинзориг, Т.Сэргэлэн гэсэн нийт долоон жүжигчин дүр бүтээсэн. Түүнчлэн тус жүжгийн ерөнхий зураачаар О.Баярмагнай, хөдөлгөөний найруулагчаар У.Эрдэнэбаяр, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, хувцасны дизайнераар О.Булган, ассистент найруулагчаар С.Тэмүүжин, туслах найруулагчаар Ц.Энхтуяа, зөвлөхөөр Гэри Биондо, гүйцэтгэх продюсероор Ж.Энхзаяа нар ажилласан юм.

Тэгвэл "Опал" саркастек мелодрамын жүжиг БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчуудад 2023 оны 1 дүгээр сарын 21-24-нд хүрэхээр болжээ. Тодруулбал, “Орфей” театр "Опал" жүжгээ 2023 оны 1 дүгээр сарын 21-нд БНСУ-ын Сөүл хотод, 22-нд Чонан, 23-нд Сөүл, 24-нд Илсанд тоглох юм байна.

Дашрамд дуулгахад, “Орфей” театр энэхүү бүтээлээрээ өнөө цагийн хүмүүст хамгийн ихээр дутагдаад байгаа итгэл найдвар, өөдрөг үзэл, уужуу сэтгэлийг түгээж, үзсэн хүн бүхний сэтгэл зүрхийг хайраар дулаацуулахаар зорьсон.

Эл жүжгийн зохиолч Жон Патрик амьд ахуйдаа театрын 34 зохиол, кино дэлгэцийн 27 бүтээл туурвиснаас хамгийн нэрд гарсан, нэрийн хуудас болсон жүжгийн зохиол нь “Everybody loves Opal”. “Everybody loves Opal” жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдсон байна.

Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онд дэлхийн театруудад тавигдаж байсан түүхтэй. Дан ганц “Everybody loves Opal” нэрээр бус “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тавигдаж, хүн зоны сэтгэл, тархинд гэрэл түгээсэн байна. Одоо ч гэсэн гэрлээ түгээсэн хэвээр байгаа бөгөөд 2022 он гарсаар хоёр ч улсад амилжээ.

Түүнчлэн энэхүү зохиол дэлгэцийн урлагт амилсан бөгөөд киночид дэлгэцийн бүтээл болгон үзэгчдэд хүргэж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 8 цаг 48 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 8 цаг 49 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 9 цаг 2 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 9 цаг 6 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 9 цаг 8 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 9 цаг 9 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 9 цаг 12 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 9 цаг 16 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 9 цаг 19 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 9 цаг 36 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 11 цаг 56 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 12 цаг 14 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 13 цаг 46 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 13 цаг 48 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 13 цаг 49 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 13 цаг 51 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 13 цаг 53 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 13 цаг 57 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 14 цаг 0 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 14 цаг 9 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top