"The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип дэлхийн алдарт "Metal Hammer" сэтгүүлээс гаргасан "2022 оны шилдэг 10 хөгжмийн видео"-ний нэг болжээ.
Мөн music.mxdwn.com хөгжмийн онлайн сэтгүүлээс гаргасан 2022 оны "Жилийн шилдэг 40 дуу"-ны 19 дүгээр жагсаалтад оржээ.
Монголын "The Hu” хамтлаг өнгөрсөн сард Франц Улсын нийслэл Парис хотод байх НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн хүндэт шагнал болох дэлхийн энх тайвны албан ёсны элч хамтлаг болсон. Ийнхүү тэд дэлхийн рок хөгжмийн урсгалаас анхны шилдэг хамтлаг, Азиас хоёр дахь хамтлаг болж байгаа билээ.
"The Hu" хамтлаг энэ жилийн сүүлийн аялан тоглолтоо хийхээр Европыг зорьсон. Тэдний Европ дахь аялан тоглолт өнгөрсөн аравдугаар сарын 26-наас эхэлсэн бөгөөд энэ оныг дуустал үргэлжилжлэх аж. Тус хамтлагийнхан 2023 оны зургадугаар сарын 15-18-ны хооронд болох хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцоно.