Rolling Stone сэтгүүлийн гаргасан 2022 оны таван шилдэг дууны дунд Beyonce болон Тейлор Свифтийн дуунууд багтжээ. Сэтгүүлийн зүгээс ер нь бол нийт 100 дууны чансааг гаргасан байна.
Чансааны эхний таван байранд, Репчин Bad Bunny-ийн Titi Me Preguntó, Beyonce-ийн Cuff It, Стив Лейсийн Bad Habit, дуучин Tейлор Свифтийн Karma, Rosalia-гийн зохиолын Despecha дуунууд багтжээ.
2022 оны шилдэг дууны жагсаалтад Гарри Стайлсийн As It Was, Дрейкийн Jimmy Cooks ба 21 Savage, Кендрик Ламарын N95’ оржээ. Тэднээс гадна, Yeah Yeah Yeahs, Florence + the Machine хамтлагууд, дуучин бүсгүй Lizzo, дуучин The Weeknd зэрэг нэрлэгджээ.
М.ЦОГТ