American Music Awards 2022 шагналын зураан номинацид Тейлор Свифт тэргүүлжээ.
Тэрээр "Шилдэг дуучин" гэх гол номинацид ялалт байгуулав.
Дуучин бүсгүй "Сүүлийн хэдэн жилд би өмнөх арван жилээсээ илүүтэй хөгжим, дуу гаргалаа. Би дуу хөгжимтэй холбоотойгоо бүрэн мэдэрч байна. Сонсогч та бүхэн бүгд надаас шинэ дуу сонсох хүсэлтэйгээ мэдрүүлсэн" гэж шагналуудыг авч байхдаа хэлж байв.
Тэрээр "Шилдэг поп-дуучин", "Шилдэг кантри-дуучин" номинациудын шагналыг авсан байна. Мөн Свифтийн "Red (Taylor's Version)" цомог эдгээр төрлүүдэд шилдгээр үнэлэгдэв.
"All Too Well: The Short Film"дуугаар тэр шилдэг клип номинацийн шагналыг бас авсан байна.
М.ЦОГТ