The Princess Diaries киноны гуравдугаар ангийг хийхээр болжээ. Энэ талаар Disney кино компанийн зүгээс "Аадрита Мукержи шинэ зохиолоо бэлдсэн. Бид киног дахин бүтээхийн оронд харин ч үйл явдлыг нь үргэлжлүүлэх байдлаар өрнүүлэхийг илүүд үзэж байгаа" гэжээ.
Гол дүрийн жүжигчин Энн Хатауэй гуравдугаар ангид тоглох эсэх нь бүрэн тодорхой болоогүй ч тэрээр энэхүү төслийг маш их дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Харин үзэгч фенүүд нь түүнийг гуравдугаар ангид тоглоно хэмээн найдаж, бусад жүжигчдийн багийг ч бүгдээрээ эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсээр байна.
2001 онд анх гарч, дэлхий дахинаа 165 гаруй сая долларын ашиг олсон энэхүү киноны хоёрдугаар анги 2004 онд гарч байсан билээ. Харин тун удахгүй бид гуравдугаар ангийг хүлээн авахаар болж байна.