Дэлхий даяар олон сая үзэгчийг дэлгэцийнх нь өмнө уяаж чадсан алдарт “Game of Thrones” цувралыг монголчуудыг ч мөн "байлдан дагуулсан" цаг саяхан. Арав гаруй жил үргэлжлэхдээ дуусашгүй ярианы сэдэв болсон уг цувралыг бүтээгчид цувралд үзүүлсэнээс 200 гаруй жилийн өмнөх үйл явдлыг дүрсэлсэн “House of the Dragon” цувралыг бүтээж, өнгөрөгч зун нээлтээ хийсэн билээ.
Шинэ цуврал ч мөн адил дэлгэцээр гарч эхэлмэгцээ л олны анхааралд орж, цувралын эхний бүлгийн сүүлийн 6 анги цацагдсан өдрөө 9.3 сая үзэгчид хүрч чадсан нь HBO-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй бүтээл болсон байна. Цувралын төгсгөлийн анги албан ёсоор цацагдахаасаа өмнө цахим орчинд алдагдаагүй бол үүнээс ч өндөр үзэлттэй гарах байсан байж болзошгүй тухай Уорнер Брос Дисковери мэдээлжээ.
Цувралын 4 дүгээр анги гарсны дараа HBO-ийн нийт хэрэглэгчийн тоо 5 хувиар, 5 дугаар анги гарсны дараа 3 хувиар, мөн 6 дугаар анги цацагдсаны дараа дахин 3 хувиар өссөн байна.
Тэгвэл дэлхий нийтээр шуугиан тарьсан “House of the Dragon” цувралыг монголчууд дэлгэцийнхээ өмнө тухлан сууж, эх хэл дээрээ үзэх боломжтой боллоо. Өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн даваа гаригт Univision, LookTV-ийн HBO багцаас хүсэн хүлээсэн цувралаа хүлээн авч үзээрэй.