Marvel Studios урлангийн тэргүүн Кевин Файги Black Panther: Wakanda Forover киног компанийн түүхэнд хамгийн чухал төсөл гэж нэрлэжээ.
Тэр энэ тухай YouTube дэх Marvel Entertainment сувгийн уг кинонд зориулсан богино хэмжээний реклам дээр хэлжээ.
Тэрээр "Киног бүтээхэд зураг авалтын группын гишүүн бүр нь өдөр бүр төвлөрсөн байсан. Киноны бүх баг бүхэлдээ бүтээлийг чухал гэдэгт итгэдэг. Найруулагч Райан Куглер хамгаас илүүтэй хувь нэмрээ оруулсан" хэмээн онцолжээ.
Жүжигчин Анджела Бассетт найруулагчийг сайхан сэтгэлтэй, сайн хуучлагч гэж нэрлэсэн байна.
Б.Бүжлхамаа