Дэлхийн кино сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг Оскарын наадмын 95 дахь удаагийн ёслолын ажиллагааг 2023 гуравдугаар сарын 12-нд товлогдоод буй.
АНУ-ийн кино академиас шилдгүүдийг шалгаруулан зарладаг тус наадмыг энэ удаад Жимми Киммел хөтлөхөөр болжээ. Тэрээр өмнө нь 2017, 2018 оны ёслолын ажиллагааг хөтөлж байсан юм.
Жимми Киммел нь телевизийн хөтлөгч, комедиан, зохиолч, мөн продюсер нэгэн юм.
95 дахь удаагийн Оскарын наадмын нэр дэвшигчдийг ирэх оны нэгдүгээр сарын 24-нд албан ёсоор зарлах юм.