"Мулен Руж" киноны зургаас...
Их Британийн жүжигчин бөгөөд дуучин Люк Эвэнсийн шинэ дууны бичлэгт нь Австралийн жүжигчин 54 настай Николь Кидман оролцоогүй байсан бол тэгж их олны анхаарлыг татаж чадахгүй байсан байх. Австралийн кино од хэзээ ч өөрийгөө дуучин гэж байгаагүй. Тэр кантри дуучин Кит Урбаны эхнэр болоод ч дуунд татагдаагүй. Гэхдээ энэ салбарт хийсэн туршилт бүр нь бүгд л амжилттай болсон юм. Тэр нь Баз Лурманны гайхамшигтай мюзикл болох "Мулен Руж" киноноос эхэлсэн.
Жүжигчин өөрийн баатрын дууг "өөрөө" дуулсан юм.
Үр дүнд нь "Алтан бөмбөрцөг" шагнал, Оскарын номинац, үзэгчдийн өндөр сэтгэгдэл ирсэн. Үүний халуун мөрөөр тэр Робби Уильямстай Фрэнк, Нэнси Синатрын "Something Stupid" дууг бичүүлээд бас л хит, чартын эхний аравт орж байв.
Жилийн дараа Кидман "Ес" мөн "Төгсөлтийн баяр" гэсэн хоёр киноны хөгжмийн талбарт ороод нэг нэг дуу дуулсан нь бас амжилттай болсон юм.
Мөн тэрээр 2011 онд цацагдаж байсан дуучин Кристина Агилерагийн Say Something хит дууг дахин дуулсан нь алдаршив. Жүжигчин Эванс Кидманы хамт тэр дууны хоёр дахь хувилбарыг дуулж, оргинал юм шиг нь амьдруулжээ.
Дашрамд, Luke Evans, Nicole Kidman хоёрын Say Something дуу өнгөрсөн долоо хоногийн хитүүдийн нэг болжээ.
М.ЦОГТ