Дуучин бүсгүй Рианна зургаан жилийн дараах анхны синглээ Lift Me Up нэрээр гаргалаа. Энэ дуу өнгөрсөн сарын сүүлчээр дуучны YouTube-сувагт тавигджээ.
Хөгжмийн зохиомж нь Black Panther: Wakanda Forover киноны гол дуу болж байна. Дууны үгийг дуучин эмэгтэй хөгжмийн зохиолч Людвиг Геранссон, киног найруулагч Райан Куглер нартай хамтран зохиожээ.
Дууг 2020 онд нас барсан Black Panther киноны гол дүрийн жүжигчин Чедвик Боузманд зориулжээ.
Black Panther: Wakanda Forover киноны шинэ ангийг энэ сарын 11-нээс эхлэн АНУ-д дэлгэцнээ гаргана. Мөн дэлхийн нээлт Монголд ч гарах юм.
Рианна сүүлийн хэдэн сард нялх хүүхдээ хараад зав муутай байгаа хэмээж байсан юм.
М.ЦОГТ