Дэлхийн шилдэг сурталчилгаа, бүтээлч ажил шалгаруулдаг Clio Awards-ийн дэргэдэх adsoftheworld.com сайт нь М банкны "Цаг нь ирлээ" телевизийн сурталчилгааг онцолж, сайтынхаа нүүр хуудсандаа байршуулжээ.
Adsoftheworld нь дэлхийн шилдэг креатив ажил, сурталчилгаа, санаанууд цуглардаг хамгийн том маркетплэйс гэдгээрээ алдартай билээ.