SBS Mongolian туршилтын хөтөлбөр Австралийн олон нийтийн өргөн нэвтрүүлгийн SBS радиогоор цацагдахад бэлэн болжээ.
Энэ талаар продюсер Ж.Ундрахбаяр "Арваннэгдүгээр сарын 3-ны 14:00 цагт SBS радиогийн нэгдүгээр сувгийг сонсоорой. Монгол хэл дээрх Австралийн өргөн нэвтрүүлгээр явж байгаа хамгийн анхны хөтөлбөр энэ байж болох юм. Энэ бол туршилтын хөтөлбөр. Хэдэн хүн сонсож, ямар сэтгэгдэл илэрхийлэхээс шалтгаалан цаашид уг хөтөлбөр үргэлжлэх эсэх нь шийдэгдэнэ" гэв.
SBS Монголиан хөтөлбөр өмнө нь дижиталд суурилсан үйл ажиллагаатай байсан бол нэг алхам урагшилж байгааг продюсер Ж.Ундрахбаяр онцлон хэллээ.