93 дах удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол 2023 оны гуравдугаар сарын 12-нд Лос Анжелес хотноо болно.
Академийн наадмын шилдэг олон улсын уран сайхны кино номинацад нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа нь аравдугаар сарын 3-нд дууссан байна.
Манай улсаас нэг бүтээл энэхүү номинацад өрсөлдөж байгаа аж. Тодруулбал, жүжигчин Б.Амарсайханы "Эргэж ирэхгүй намар" буюу "Harvest Moon" уран сайхны кино Оскарын урьдчилсан шалгаруулалт буюу хяналтын үзлэгт орж байгаа ажээ. Ингэснээр манай улсаас Оскарын наадмын урьдчилсан шалгаруулалтад оруулж байгаа долоо дахь бүтээл юм.
Энэхүү бүтээл нь Ванкуверын олон улсын кино наадмын "Vanguard award" хэсэгт шалгаран дэлхийн нээлтээ хийхээр болсон. "Эргэж ирэхгүй намар" бүтээлийг зохиолч Т.Бум-Эрдэнийн "Түнтүүлэй" өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг бичиж, найруулжээ.
Шилдэг олон улсын уран сайхны кино номинацад явуулсан бүтээлүүд нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны хооронд өөрийн улсынхаа театрт гарсан байх ётой ажээ.