АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” зохиолоос сэдэвлэсэн “Опал” жүжгийг Орфей театрынхан үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Тус жүжгийг Асемд байрлах Хүн театрт аравдугаар сарын 7-ны өдөр нээж нийт 24 өдөр тоглосон бол арваннэгдүгээр сарын 4-нөөс 30-ны хооронд Монголын Хүүхдийн ордны тайзнаа тоглохоор болжээ.
“Everybody loves Opal” жүжгийн зохиол нь 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдож байсан түүхтэй. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онуудад дэлхийн театруудад тавигдаж байжээ. Ингэхдээ зөвхөн “Everybody loves Opal” нэрээр бус “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тавигдаж, хүн зоны сэтгэл, тархинд гэрэл түгээсэн юм.
Эл жүжгийн зохиолч Жон Патрик амьд ахуйдаа 34 театрын зохиол, 27 кино дэлгэцийн бүтээл, 28 утга зохиолын бүтээл туурвиснаас хамгийн нэрд гарсан, нэрийн хуудас болсон жүжгийн зохиол нь “Everybody loves Opal” юм байна.
Та бүхэн тасалбараа доорх холбоос дээр дарж захилах боломжтой юм.
https://www.ticket.mn/event/date/4119/
Тасалбар захиалгын утас: 90025742, 80025742