x

Драмын эрдмийн театр өвлийн үзвэрээ “Сычуаний сайн хүн” жүжгээр нээнэ

Улсын драмын эрдмийн театр ирэх сард өвөл цагийн үзвэрийн жилээ Бертольт Брехтийн “Сычуаний сайн хүн” жүжгээр нээх гэж байна.

Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаний сайн хүн” жүжгийн ерөнхий найруулагчаар ОХУ-ын Москва хотод  ГИТИС-ийг театрын найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн Энхбатын Ёндоншарав ажиллаж байна.

Тэрбээр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Ардын жүжигчин А.Очирбатын “Буруугуй буруутан”, Грек улс Афина хотод Еврипидийн “Электра”, Москва хотод М.А.Булгаковын “Морфий”, Украйн улсад М.Камолеттийн “Бойнг Бойнг”, Завхан аймагт “Жангар” жүжгийн ерөнхий найруулагчаар, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ассистент найруулагчаар ажилласан туршлага юм.

Тэгвэл найруулагч Э.Ёндоншарав энэ удаад дэлхий дахинаа театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аугаа эрхмүүдийн нэгэн төлөөлөл болох Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиол болох “Сычуаний сайн хүн” жүжгийг УДЭТ-ын тайзнаа амилуулах гэж байна.

Сонирхуулахад, Бертольт Брехтийн “Туульсын театр”-ын арга барилаар бүтээгдсэн хамгийн алдартай жүжиг бол “The Good person of Szechwan” буюу “Сычуаний сайн хүн” хэмээх бүтээл аж. Олон шүүмжлэгчид уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын  шилдэг жишээний нэг гэж үздэг. Учир нь энэхүү жүжиг нь үзэгчдийг сорьж чаддаг ажээ.

Жүжгийн үйл явдал дэлхийн I дүгээр дайнаас II дугаар дайны дундах дахь цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг бөгөөд Брехт энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 8 цаг 29 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 8 цаг 31 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 8 цаг 44 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 8 цаг 47 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 8 цаг 49 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 8 цаг 51 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 8 цаг 53 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 8 цаг 58 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 9 цаг 0 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 9 цаг 17 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 11 цаг 37 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 11 цаг 55 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 13 цаг 27 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 13 цаг 30 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 13 цаг 31 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 13 цаг 32 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 13 цаг 34 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 13 цаг 39 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 13 цаг 41 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 13 цаг 51 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top