K-pop урсгалын төлөөлөл, BTS хамтлагийн гишүүд хууль тогтоомжид заасны дагуу Өмнөд Солонгосын цэрэгт татагдах болсон талаараа мэдэгдлээ. Ингээд цэрэг татлагаас чөлөөлөх эрхтэй эсэх талаарх олон сар үргэлжилсэн маргаан эцэслэгдэв.
Өмнөд Солонгост хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүдийг 30 нас хүртэл цэргийн албанд татагдаж, хоёр жил орчим цэргийн алба хаахыг шаарддаг. Зарим тохиолдолд олимпийн тамирчид болон зарим өндөр зэрэглэлийн сонгодог хөгжимчдөд ховор тусгай эрх олдож, чөлөөлөгддөг байна. Харин поп хөгжмийн төлөөлөгчдөд ийм зүйл болохгүй нь ээ.
Тус хамтлагийн долоон гишүүн цэргийн албаа хааж дуусгасны дараа буюу 2025 онд дахин нэг хамтлаг болж эргэн ирнэ хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
Энэхүү мэдэгдлийн дараа HYBE компанийн хувьцааны үнэ 2.5 хувиар буурсан байна.
Өөрсдийгөө "арми" гэж нэрлэдэг олон сая сэтгэлээр унасан шүтэн бишрэгчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан тэднийг дэмжиж байгаагаа, их гунигтайгаа байгаагүй, мөн урам хугарч, итгэлгүй байгаагаа илэрхийлжээ.
Тэдний энэхүү алхам нь эдийн засгийн сөрөг үр дагавартай байх магадлалтай бөгөөд Өмнөд Солонгосын урлагаас олох орлого хэдэн тэрбум доллароор багасах юм.
Б.Бүжлхамаа