Спорт бүжгийн "Moon Dance" хамтлаг өчигдөр ХБНГУ-д зохион байгуулагдсан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж түүхэн амжилт үзүүллээ.
Ази тивээс анх удаа Спорт бүжгийн ДАШТ-ээс медаль хүртэж буй нь энэ юм. Тэд 2021 оны ДАШТ-д дөрөвдүгээр байрт шалгарч байсан билээ.
Хамтлагийн залуус найман жилийн турш уг тэмцээнд тасралтгүй оролцож байгаа аж.
ДАШТ-ийг зохион байгуулагчдын зүгээс монголын багийн бүжиг дэглэлт болон аяыг онцолж спорт бүжгийн урлагт цоо шинэ түвшин бий болгож байгаа тухай онцолжээ.
Тус тэмцээнд Монгол улсаас мөн "Star Dance" хамтлаг оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан. Тус хамтлагийн дасгалжуулагчдын нэгээр бүжигчин Н.Онондарь ажиллажээ. Тэрээр Герман улсын "Gran Gold" хамтлагийн гишүүн байсан бөгөөд гишүүн байх хугацаандаа ДАШТ-д гурвантаа түрүүлж байсан нэгэн юм. Энэ удаагийн ДАШТ-ээс "Gran Gold" хамтлаг алтан медаль хүртжээ.
Moon Dance хамтлаг
Star Dance хамтлаг