Өнгөрсөн 2021 онд үзэгчдийг байлдан дагуулсан БНСУ-ын Mnet-ийн бүжгийн шоу "Street Woman Fighter"-ийн үргэлжлэл болох "Street Man Fighter" энэ зун цацагдаад буй. Тус шоуны бэлтгэл ажлын хүрээнд Street Man Fighter-ийн эцсийн бүрэлдэхүүн 8 бүжигчнийг шалгаруулахын тулд “Be Mbitious” цувралыг эхлүүлсэн юм.
Тус цувралын шилдэг 16 оролцогчдын нэгээр Монгол бүжигчин Yamakasi буюу З.Чингүүн шалгарч байсан удаатай.
Тэгвэл тэрээр өнөөдөр Солонгосын Бусанд болох алдарт BTS хамтлагийн тоглолтод бүжигчнээр оролцохоор болжээ.