x

Хоёр сая төгрөгийн шагналын сантай “Салса бүжгийн марафон” тэмцээн болно

Найруулагч Сидни Поллакийн 1969 оны бүтээл, Оскарын долоон шагнал, “Алтан бөмбөрцөг”-ийн таван шагнал хүртсэн дэлхийн кино урлагийн санд сонгодог кино жагсаалтад бүртгэгдсэн “They Shoot Horses, Don”t They?” буюу “Бахардсан морьдыг бууддаггүй гэж үү?” хэмээх шилдэг дэлгэцийн бүтээлээс сэдэвлэсэн “Мишээл салса марафон 2022” тэмцээн 2022 оны 10 сарын 23-ны ням гаригт зохион байгуулагдах гэж байна.

Монголын хамгийн анхны, хамгийн олон бүжигчдийг нэг дор цуглуулсан, хамгийн өндөр шагналын сантай салса, кизомба бүжгийн гудамжны марафон тэмцээн Мишээл энтертайнмент гудамжинд зохион байгуулагдах аж.

Энэхүү бүжгийн сонирхолтой марафон эвентийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэмжлэгтэйгээр Мишээл групп ХХК, Монголын салса бүжгийн холбоо хамтран зохион байгуулах бол марафон тэмцээний санаачлагч, ерөнхий зохион байгуулагчаар “Нью Йорк стрийт”, “К поп” ресторанууд ажиллаж байна.

 Арга хэмжээний зорилго:

  • Их хотын амралт чөлөөт цаг, шөнийн амьдралын соёлыг зөв эерэг өнцгөөс харуулах, уриалах.

  • Нийслэл хотын удирдлага залуусын амралт чөлөөт цаг, эрүүл зөв дадлыг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлогыг суртачлах.

  • Гадна болон дотоодын жуулчдын амралт чөлөөт цагаа өнгөрөөх зориулалтын стандартад нийцсэн, нийслэл хотод өнгө нэмсэн үйлчилгээний төвийг олон нийтэд суртачлах. Жишиг тогтоох.

  • Бүжгийн холбоод, клубууд, бүжгийн төрлөөр сонирхон хичээллэгч олон зуун залуусыг зөвөөр таниулах, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшилд уриалах.

Тэмцээний журам

  • Урьдчилсан бүртгэлийг өмнө нь явуулж баталгаажуулсаны үндсэн дээр нийт оролцогчдын тоог 150-300 бүжигчнээр хязгаарлана.

  • Тэмцээнд 21-ээс дээш насны хүмүүсийг бүртгэнэ.

  • Оролцогчид тэмцээний хураамжны мөнгө болох 10.000 төгрөгийг төлснөөр бүртгэл баталгаажна.

  • Тэмцээн 10 сарын 23-ны 16:00-00:00 цаг хүртэл үргэлжилнэ.

  • Тусгайлан хязгаарлалт тогтоосон бүжгийн том талбайд оролцогчид бүжиглэх бөгөөд албан ёсны завсарлагын хугацаа болоогүй байхад бүжгийн талбайг орхин үзэгчдийн суудалд суух, бүжгийн талбайгаас шалтгаангүй гарсан тохиолдолд тэмцээнээс хасагдах бөгөөд энэ зарчмаар бүжгийн талбайг орхилгүй бүжиглэсээр хамгийн сүүлд тунан үлдсэн нэг хос тэмцээний ялагч болно.

  • DJ хурдан хэмнэлтэй ая, удаан хэмнэлтэй ая гэхчилэн тэмцээнийг сонирхолтой болгох бөгөөд аяны хэмнэлд тааруулж оролцогчид бүжиглэх ёстой. Хэмнэл удааширсан, идэвхгүй байдал харуулсан оролцогчдод хоёр удаа сануулах шар хуудас өгөх бөгөөд гурав дахь сануулга тэмцээнээс хасах хуудас байна.

  • Шүүгчид бүжгийн гүйцэтгэл, уран чадвар, техникийн гүйцэтгэлийг бус идэвхтэй байдал, аяндаа тохирсон хөдөлгөөний байдлыг голчлон дүгнэнэ.

  • Оролцогч хосуудын хувцасны сонголт зэрэгт тодорхой стандарт тогтоохгүй.

  • Тэмцээний явцад хосоо солихыг хориглоно.

  • Зохион байгуулагчдын зүгээс 50 минут тутамд 10 минутын завсарлага  гарган, биеийн чилээ гаргах, биеэ хөнгөлөх боломж олгоно.

  • Бүжгийн талбайн бүс дотроо бүжиглэнгээ аливаа төрлийн шингэн уух,  идэх нээлттэй.

  • Шагналын сан 2.000.000₮

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (172.69.45.142)
    hugatsaagaa sungamaar ymdaa genet hvmvs orhuuu
    2022 оны 10 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 8 цаг 48 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 8 цаг 50 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 9 цаг 2 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 9 цаг 6 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 9 цаг 8 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 9 цаг 9 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 9 цаг 12 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 9 цаг 17 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 9 цаг 19 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 9 цаг 36 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 11 цаг 56 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 12 цаг 14 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 13 цаг 46 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 13 цаг 48 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 13 цаг 49 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 13 цаг 51 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 13 цаг 53 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 13 цаг 57 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 14 цаг 0 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 14 цаг 10 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top