АНУ-ын Үндэсний Хөлбөмбөгийн Лигийн аваргын төлөөх финалын тоглолт болон халфтайм шоу олон мянган үзэгчдийн анхаарлыг татдаг. Дэлхий дахинаа танигдсан энтертаймент шоугаараа алдартай Super Bowl тэмцээний үеэр шилдэг брэндүүдийн сурталчилгаанууд цацагдаж, тухайн үеийн хамгийн алдартай уран бүтээлчид шоу үзүүлбэрүүдээ үзүүлдэг уламжлалтай.
Тэгвэл 2023 оны Super Bowl тэмцээний халфтайм шоунд дуучин, Рианна үзүүлбэрээ үзүүлэхээр болжээ.
Тэрээр хамгийн сүүлд 2016 онд “Anti” нэртэй цомгоо танилцуулж байсан ба тайзнаа ийнхүү зургаан жилийн дараа эргэн ирэх гэж байна.
Рианнагийн шүтэн бишрэгчид түүнийг эргэн ирэлтээрээ шинэ дуунууд гаргана хэмээн найдацгааж байгаа аж.