"Тамгагүй төр" жүжгийн хаалтын 100 дахь тоглолтыг NTV телевиз маргааш буюу 2022 оны Наймдугаар сарын 10-нд 12:00 цагт шууд дамжуулах гэж байна.
Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” эмгэнэлт түүхэн жүжгийг найруулагч Б.Баатар физикл драмын төрлөөр найруулан тавьсан нь Монголын соёл урлагийн түүхэн дэх дээд амжилтуудыг тогтоогоод байгаа билээ.
Монголын үндэсний сонгодог эл бүтээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Соёлын яам, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, “Херо” энтертайнмент, “Хувьсал” продакшн хамтран бүтээсэн юм.