x

"Дөрвөн цаг" дууг Б.Жаргалсайхан, Т.Ариунаа, Х.Лхагвасүрэн, Ч.Мишээл нар амьлуулна

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын Хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлууд хийгдсээр байна.

Бэлтгэл ажлын үеэр Үндэсний их баяр наадмын ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллаж буй МУУГЗ Б.Чинбаттай ярилцлаа. 

-Сайхан зусаж байна уу? Таны хувьд гурав дахь жилдээ баяр наадмын хөгжмийн ерөнхий зохиолчоор ажиллаж байна. Өмнөх жилүүдийн баяр наадмын хөгжмөөс энэ жил юугаараа онцлогтой вэ?

-Өнгөрсөн 2017 оны наадмаар найруулагч Н.Наранбаатартай хамтарч байсан, үнэхээр сайхан нээлт, хаалт болсон. Өнгөрсөн хоёр жилд цахимаар наадам зохион байгуулсан болохоор  үзэгч түмэн маань их хүлээлттэй байгаа байх.

Энэ жилийн тухайд эв нэгдэл, өв соёл, ёс заншил, монгол бахархлыг илүүтэй онцолж байгаа. Миний хувьд ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллаж байна. Туслах продюсероор “Minty” гэдэг залуу маань ажиллаж байгаа.

Найруулагч Н.Наранбаатарынхаа оюун санаа, авьяас билэг, бодсон төлөвлөснийг хөгжмөөрөө, дуугаараа илэрхийлэх гэж чармайж, мэрийж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бичих ажил дууссан, хөгжмийн тохиргоо нь дээрээ сууж байна.

-Хяналтын тоглолтын үеэр маш сайхан сонсголонтой дуу эгшиглэлээ. Энэ ямар нэртэй дуу вэ?

-Яруу найрагч Д.Нямсүрэн гуайн хоёр шүлгийг найруулагч Н.Наранбаатар над руу өгсөн. Шүлгийг уншсан чинь ямар хөгжим бичих ёстой вэ гэдэг нь шууд толгойд буусан. Тодруулбал сайхан бүхнийг өгүүлсэн “Дөрвөн цаг” гэдэг шүлэг л дээ. Маш уран тансаг, яруу сайхнаар бичсэн байсан. Дахилтын хэсгийн шүлгийн ая хамгийн түрүүнд орж ирсэн.

“...Алаг нүдний нулимсны дусалд багтсан

Ай миний эх орны дөрвөн цаг

Асгаруулан, мэлтэлзүүлэн байна уу даа

Аяа, амьдрах сайхан...” гэдэг хэсэг дээр шууд дахилт нь асгараад ороод ирсэн. Нэг ёсондоо дахилт нь түрүүлж бүтсэн. Энэ дууг энэ жилийн наадмын гол дуу гэхэд болно. Энэ дууг МУАЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Х.Лхагвасүрэн, дуучин И.Ч.Мишээл нар хамтарч дуулж байна.

Хөгжмийг Үндэсний найрал хөгжим, Улсын Филармонийн уран бүтээлчид хамтран тоглосон нэлээдгүй олон хүний хөлс хөдөлмөр шингэсэн, том бүрэлдэхүүн ажиллаа. Ер нь бол сэтгэл бол сайхан байна.

Жүжигчдийнхээ дунд ороод явахад, наадмын нээлт хаалтад оролцож буй бүх хүмүүс бүгд амандаа аялаад явж байна. Тэгэхээр нь дуу маань хүнд хүрч эхэлж байна гэж бодогдсондоо. Одоо ард түмэндээ тайлагнаж шалгуулна даа /инээв/.

-Энэ дуу клип хийгдсэн үү?

-Клипны асуудал яригдсан. Найруулагч нар маань түрүүлээд лайваар олны сонорт хүргэе гэх санааг дэвшүүлсэн.

-Тулганы гал бадраах ёслолын үеийн хөгжмийг анх удаа бичжээ. Тэр хөгжим ард иргэдэд баяр, бахдал  сайхан сэтгэгдэл төрүүлэх байх?

-Тиймээ. Хамгийн их толгой ажиллаж, сэтгэл зүрхээ гаргаж бичсэн хөгжим бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тулганы гал бадраах ёслолын хэсэг дээрх хөгжим байлаа. Энэ хөгжим эгшиглэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч маань түмэн олныхоо галыг бадраах нь ээ.

Би үүнд маш их баяртай байгаа. Тус хөгжмийг Улсын филармонийн хамт олон тоглосон. Тэр богино хөгжим дотор л Монгол төр, төрт ёс, Монгол орон гэдгийг тэр богино хугацааны хэдхэн нот дотор илэрхийлэх маш хэцүү байсан. Үүнийг хийхээс өөр аргагүй, хийсэн. Одоо бүгдээрээ тулганы галыг бадраах ёслолын үеэр тэр хөгжмийг анх удаагаа сонсох болно. Мэдээж цаашдаа олон арван жил эгшиглэх нь дамжиггүй юм. Тэр сэтгэл догдлуулсан гоё мөч байх болно гэж итгэж, найдаж байна.

Эх сурвалж: DORGIO.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 9 цаг 26 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 9 цаг 28 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 9 цаг 41 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 9 цаг 44 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 9 цаг 46 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 9 цаг 48 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 9 цаг 50 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 9 цаг 55 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 9 цаг 57 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 10 цаг 14 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 12 цаг 35 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 12 цаг 52 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 14 цаг 24 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 14 цаг 27 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 14 цаг 28 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 14 цаг 29 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 14 цаг 32 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 14 цаг 36 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 14 цаг 38 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 14 цаг 48 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top