Кинонд эмэгтэйчүүдийг дүрслэх талаар өргөн маргаан өрнөж байгаа энэ үед Японы шилдэг хүүхэлдэйн киноны уран бүтээлчид урт удаан жилийн уламжлалаараа комплекс бүтэцтэй өнөөх том давхраатай эмэгтэй баатруудыг дэлгэцэнд амилуулсаар байна.
Ижил төрлийн америк уран бүтээлчдийг бодвол бага төсвөөр уран бүтээлээ туурвидаг найруулагч Мамору Хосода өөрийнхөө хувийн алсын харааг үзэгчдэд санал болгож байна. Томоохон платформ дээр тавигдсан түүний "Белле" кино нь "Гоо үзэсгэлэн ба араатан" киноноос санаа авсан боловч түүний баатар ээжийгээ алдсандаа харамсаж буйг гүн гүнзгий, ярвигтайгаар илэрхийлэн гарган бичжээ.
Диснейн хувилбарын гол баатар ээжийнхээ тухай хэзээ ч дурсдаггүй.
Зохиолч Макото Шинкай 2016 онд "Чиний нэр" киногоороо Японд дээд амжилтыг эвдсэн бөгөөд энэ кино нь өсвөр насны хүүхдийн бие солих романы дүрээр эхэлсэн ч 2011 оны газар хөдлөлт, цунамигийн дараа олон япончуудын амссан сэтгэлийн шарх, айдас зэрэг эмгэнэлт явдлууд харуулсан бясалгал болгон хувиргасан юм.
Японы хамгийн алдартай хүүхэлдэйн кино болох Хаяо Миязакигийн "Сүнсээс холдсон" нь өсвөр насны охидод санал болгодог өнгөц зугаа цэнгэлд сэтгэл дундуур байснаас үүдэлтэй юм.
"Би гол дүрийг 10 настай хүүхэд өөрийгөө таньж чаддаг жирийн охин байгаасай гэж хүссэн. Тэр ер бусын хүн байх ёсгүй, гэхдээ энэ төрлийн дүрийг бүтээхэд илүү хэцүү ч гэсэн өдөр тутмын, бодит хүн байх ёстой. Энэ бол тухайн дүрийн өсч томрох түүх биш, харин тухайн нөхцөл байдлаас үүдэн гарч ирсэн түүний дотор байгаа зүйл дээр тулгуурласан түүх билээ" гэж Миязаки нэгэн ярилцлагандаа дурьдаж байжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com