Оросын поп хатагтай шинэ брэнд эхлүүлж, "Примадонна" буюу "Дагина" хэмээн нэр хайрлажээ.
Гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна брэндийн нэрэн дор дрон, 3D нүдний шил, жирэмсэн эмэгтэйчүүдийн барааг гаргаж юм байна. Энэ тухай Telegram өөрийн эх сурвалжийн дагуу мэдээлсэн байна.
Поп хатагтай Пугачёва нөхөр Максим Галкин болон хүүхдүүдийнхээ хамт дайныг эсэргүүцэн эх орноосоо гарсан бөгөөд Израильд амьдарч байгаа юм. Тэрээр энэ мэдээнд албан ёсны тайлбар одоогоор хийгээгүй байна. Алла Борисовна өмнө нь гутал болон үнэртний брэндтэй байсан юм. Дива маань ийн бизнесээ өргөжүүлэхээр шийдсэн бололтой.
Поп хатагтайн гэр бүл Израильд тодорхойгүй хугацаагаар амьдарч байгаа ба нэлээд мөнгө зарлагдаж байгаа гэнэ. Зөвхөн 650 кв.м харшдаа сарын нэг сая орчим рубль төлж байгаа аж. Галкин амьдрах газраа сольсноос ихээнхэн зарлаг гарч байгаа ярьсан байна. Түүний рекламын гэрээ, тоглолтууд тасалдан хаагдсан.
Алла Пугачёва Израильд эмчилгээнд ирсэн гэж өөрөө ярьжээ.
М.ЦОГТ