Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө төрх, авьяас чадвараараа од мэт гялалзсан, Төрийн соёрхолт “Харанга” хамтлаг өдгөө 33 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна.
Хэзээ ч хуучрашгүй хит уран бүтээлүүдийн эзэн “Харанга” хамтлаг 1989 оноос эхлэн 33 жил тасралтгүй уран бүтээлээ туурьвиж буй.
Тэгвэл, тус хамтлаг ирэх Тавдугаар сарын 13, 14-нд “Legendary HARANGA: Greatest HITS” тоглолтоо хийхээр болжээ.
Тэд энэхүү тогтолт дээрээ бүх цаг үеийн хит 25 дуу дуулагдах бөгөөд тоглолт “UB palace”-ын концертын их танхимд болох аж.
Дашрамд, тэдний анхны тоглолт 12 дуутай байсан ба хамтлагийн ахлагч Энхманлайгийн зохиосон "Амьдрал" дуугаар тоглолтоо нэрлэж, 1989 оны Аравдугаар сарын 26-нд болж байжээ.