x

Холливуд-Монголын кино төсөл урагшилж байна

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот – "Godsend" төслийн продакшны баг Лос Анжелес хотод Пунцагийн Цагаан (Степпе Арена)-тай саяхан уулзаж, Холливуд-Монголын хамтарсан томоохон кино төслийн Монгол Улсад үзүүлэх эерэг нөлөөлөл болон төслийг хамгийн оновчтой байдлаар хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Талууд ажлын байр шинээр бий болгох, Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж (хилээс үл хамаарах) экспортын боломжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал болон соёлын солилцоог хөхүүлэн дэмжих, Монголын кино урлагийг Холливудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, Чингис хаан болон Монголын ард түмний түүхийг барууны ертөнцөд илүү эерэгээр харуулах зэрэг сэдвүүдийг хөндөж ярилцав. Монгол улсыг Холливудын кино, телевизийн бүтээл хийдэг газар болгоход чиглэсэн Монгол улсын Засгийн газрын бодлогод "Godsend" төсөл нийцэж байгаа бөгөөд Засгийн газраас дэмжлэг авна гэдэгт багийнхан итгэлтэй байна. 

"Godsend" киноны бүх зураг авалтыг Монгол Улсад хийх бөгөөд энэ нь Монгол Улсын Их Хурлаас батлаад удаагүй байгаа Монгол Улсад гадаадын кино, телевизийн төслийг дэмжин урамшуулах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа юм. Монголын уламжлалт өв соёлын гайхамшгийг дэлхийн үзэгчдэд бодитоор үзүүлж Монгол улс хийгээд эзэн Чингис хааны дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг (ялангуяа, өнөө үед хүртэл өндөр ач холбогдолтой нэмрийг) уран сайхны аргаар харуулахад төсөлд шууд оролцох Монголын хөрөнгө оруулагчид болон уран бүтээлчид онцгой үүрэгтэй юм.

Төслийн продакшны багийн П.Цагаантай уулзсан гишүүдийн дотор кино зохиолыг бичсэн Жеймс Лиотта, Холливудын ахмад продюсер Скотт Розенфелт нар байсан байна. Скотт Розенфелт нь Холливудын хамгийн алдартай кинонууд, үүний дотор хийгдсэнээсээ хойш хамгийн өндөр орлоготойд тооцогдсон хэвээр байгаа “Home Alone” (Гэртээ ганцаараа) инээдмийн кино, Жулиа Робертсын жүжигчний замналыг тавьсан “Mystic Pizza”, Майкл Ж.Фоксын гол дүрд нь тоглосон, хамгийн өндөр орлоготой бие даасан “Teen Wolf” кино зэргийг бүтээсэн юм. 2020 онд С.Розенфелт Жон Легисамогийн найруулсан анхны бүтээл болох “Critical thinking”-гийн продюсерээр ажиллажээ.

“Godsend” кино багийнхны гишүүд Холливудын бүх том студи, стриминг үйлчилгээ, продакшн компаниуд болон уран бүтээлчдийн зуучлалын агентлагуудтай 40 гаруй жил хамтран ажилласан мэргэжлийн туршлагатай. "Godsend" төсөл нь Монгол болон Холливудын уран бүтээлчдийн авьяасыг хослуулсан уран сайхны кино болох төдийгүй бүх зураг авалтыг Монгол Улсад хийхээр төлөвлөж байгаа нь сайшаалтай юм. 

"Godsend" төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mongoliagodsend.com цахим хуудсаас авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 11 цаг 42 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 11 цаг 43 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 11 цаг 56 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 12 цаг 0 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 12 цаг 2 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 12 цаг 3 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 12 цаг 6 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 12 цаг 10 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 12 цаг 13 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 12 цаг 30 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 14 цаг 50 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 15 цаг 8 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 16 цаг 40 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 16 цаг 42 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 16 цаг 43 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 16 цаг 45 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 16 цаг 47 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 16 цаг 51 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 16 цаг 54 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 17 цаг 3 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top