Өмнөд Солонгосын кино наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн бичиж, найруулсан “Худалдагч охин” уран сайхны кино өрсөлдөж байна.
Тус наадмын шалгаруулалт энэ сарын 10-20-ны хооронд БНСУ-д болох бөгөөд шилдэг 15 бүтээлийг Гранприд өрсөлдүүлэхээр үлдээгээд байгаа аж.
Өмнөд Солонгосын кино наадам нь 2005 оноос өмнө Осакагийн кино наадам нэртэйгээр зохион байгуулагдаж байсан аж.
17 дахь удаагаа зохион байгуулагдаж тус наадамд Азийн 31 орны 950-аад кино бүртгэгдсэнээс ийнхүү шилдэг 15 шалгаруулаад байгаа ба Хонконгийн дөрөв, БНСУ-ын нэг, Олон улсын хамтарсан хоёр, Япон, Филипин, Тайвань, Казакстан, Энэтхэг, Монголын тус бүр нэг бүтээл тунан үлдсэн байна.