Диснейн "Encanto" хүүхэлдэйн киноны дуу нь Billboard-ын цомгийн жагсаалтын 1-р байранд хоёр дахь удаагаа бичигдлээ.
Хэрэв та бага насны хүүхдүүдтэй хамт амьдардаггүй бол энэ нь гайхмаар зүйл байж магадгүй юм. Эсвэл та бага насны хүүхдээсээ болоод энэ дууг ойрд их сонсож байгаа бол эсрэгээрээ "Хоёрхон удаа юу?" гэж гайхаж магадгүй.
"Энканто" хүүхэлдэйн кино бол Лин-Мануэль Мирандагийн дууг багтаасан, ид шидийн хүч чадалтай Колумбын нэгэн гэр бүлийн тухай хүүхэлдэйн кино юм. Эдгээр дуунууд нь салса, бачата, хип хоп, Бродвейтэй хослуулсан сонгодог бүтээл юм.
Хэдэн долоо хоног дараалан Billboard Hot 100 чартад орсон "We Don't Talk About Bruno" дуу сонирхолтой Оскарт нэр дэвшсэнгүй. Энэхүү дуу биллбоардын амжилтаараа "Frozen" киноны "Let It Go" дууг гүйцэж, Диснейн сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том хит болоод байна. Магадгүй ТикТок энэ дууг ийм чинээний амжилтанд хүрэхэд хувь нэмэр оруулсан байх. Хүмүүс дууг дагаж дуулж эсвэл жүжиглэж байна.
Киноны найруулагчдын нэг Жаред Буш "Би бүхэл өдрийн турш ТикТок үзэж байна" хэмээн The Times сонинд ярьжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com