Дэлхийн хамгийн том хөгжмийн наадмын нэг болох “Coachella” ирэх Дөрөвдүгээр сарын 15-17, 22-24-нд АНУ-ын Калифорни хотод болно.
Уг наадмыг зохион байгуулагчид наадамд оролцох уран бүтээлчдийн нэрийг зарлахад манай улсын “The HU” хамтлаг бичигджээ. Тэд 15 болон 22-нд болох тоглолтод нь оролцох юм байна.
Цар тахлын улмаас хоёр жил цуцлагдсан “Coachella” наадамд энэ жил 180 уран бүтээлч оролцоно.