x

Уран зураг дахь нүцгэн хөргүүд

Дэлхийн уран зургийн урлаг дахь хамгийн гоё гэж үзэгчид ба шүүмжлэгчдийн үздэг хамгийн мэдрэмжтэй бөгөөд гоо зүйн хэм хэмжээтэй бүтээлүүдийг танилцуулья. Үүнд:

1. Ренуар "Усанд орж буй томчууд"

Энэ цуглуулгыг хамгийн задгай, зоригтой, завхай зураач гэж хэлэгдэхгүй Ренуар нээж байна. Францын уран бүтээлчийн энэ зураг  цуглуулгад  дээгүүр орох ёстой. Учир нь Ренаур зураг дээрээ бараг гурван жил ажилласан ба түүнийг бүтээх явцдаа маш олон тооны таталбар зургуудыг үлдээжээ. “Усанд  орж буй томчууд”-ын дараа зураач ийм их хугацаа, хүч хөдөлмөр зарсан өөр бүтээл хэн нэгэнд  байдаггүй.

Хоёрдугаарт Ренаурын энэ зургийг Эдуард Манегийн  «Олимпия» зураг (1863), Поль Сезанны «Бие угааж буй эмэгтэйчүүд» (зууны эхэн) зургуудын хооронд импрессионистуудын бүтээсэн нүцгэн хатагтай нартай цорын  ганц бүтээл гэдэг.

2. Энгр "Том одалиска"

Зуун удаа  сонссоноо нэг удаа үз гэдэг  бүтээл энэ болно. Зургийг Наполеоны охин дүү Каролина Мюратад зориулан бүтээжээ. Зургийн гоо зүйд эргэлзэх зүйлгүй. Харин бие судлалаар бол асуудал байгаа. Бүсгүйн баруун гар нь гэхэд л баймааргүй урт, зүүн хөлийг бодит биш хэлбэрээр нугалсан байх юм. Гэхдээ л зураг зохицол сайтай. Энд зураачийн мэргэжлийн өндөр чадвар харагдана. Зүүн өвдөгний нугалааны хурц өнцөг нь  зургийн гурвалжин зохиомжийг зөөллөх шаардлагаар зурагджээ.

3. Анри Руссо "Зүүд"

Фовизм гэх урсгалын их мастер нас барахаасаа хэдхэн сарын өмнө зурсан сүүлчийн зураг нь энэ юм. Зураг дахь бүсгүйн ёгтлол нь зүүд. Сонирхолтой нь Руссо, хачин сонин орнуудад насандаа очиж үзээгүй. Тэрээр зурагтаа ширэнгэн ой, сонин хачин цэцэг жимсийг онцгой идэвхтэйгээр зурдаг, сэтгэлээ өгдөг байжээ.

4. Рубенс "Вирсавия усан оргилуурын дэргэд"

Рубенс гэх Голландын их мастер бие галбир сайхантай эмэгтэйчүүдийг зурах дуртай, мөн тэднийг нүцгэлэх эрмэлзэлтэй байжээ. Заримдаа тэднийг бүрэн нүцгэлэхгүй. Түүний нэг жишээ нь энэ зураг юм. Домгоор бол Давид хаан усан оргилуурын дэргэд суугаа залуу бүсгүйг хараад анхны харцаар дурлажээ.

Гэтэл бүсгүй Давидын армид алба хаасан нөхөртэй байжээ. Вирсавия Давидтай ойртон жирэмсэн болсон байв. Хожим Давид өөрийн армийн даргадаа захидал бичин Вирсавийн нөхрийг хорлох даалгавар өгсөн байна. Нөхөр нь эхний тулалдаанаар амиа алджээ. Давид шударга хүн болж Вирсавийг эхнэрээ болгон авсан ба тэдний төрсөн хүүхэд нь хоёр хоноод нас барав. Давид үүнийг бурхны цээрлэл гэж үзжээ. Энэ түүх уран зургийн олон бүтээлд зурагдсан байдаг.

5. Кабанель Венера төрсөн нь

Урлаг судлаачид энэ зургийг  илүү дутуу зүйлээс бүрэн чөлөөлөгдсөн гэдэг. Нюдын орны хонгорхон Венера.

Зураач  Александр Кабанель академик стиль, домгийн сэдэвт дуртай, дэгжин, пааландсан гэхээр бүтээлээр олонд таалагддаг консерватив үзэлтэй нэгэн байжээ. Хуучин ёс зүйг дээдлэх авч  бүтээлдээ тэр санаа бодлоо буулгахдаа бүдүүлэг гэж хэлүүлэхгүйгээр ажиллаж иржээ. Кабанель хэлж ярихдаа зоригтой нэгэн байсан гэх. Тэр нь түүний бүтээлд бараг харагдахгүй. Жишээлбэл тэр Эдуард Манед төдийлөн сайн ханддаггүй ч түүний «Пертюизегийн хөрөг» зургийг 1881 онд өмөөрч байв. “Ноёд оо, үүн шиг толгой зурчихаар дөрвөн хүн ч бидний дунд алга” гэж тэр хэлсэн нь  урлагийн шинэ урсгалыг дэмжсэн хэрэг болж түүнийг дэлхийд нээхэд хувь нэмэр болжээ.  

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 11 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 12 цаг 16 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 15 цаг 5 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 15 цаг 41 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 15 цаг 46 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 15 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 16 цаг 1 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 16 цаг 6 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 16 цаг 18 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 18 цаг 14 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Уржигдар 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ 2024-12-20 ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? 2024-12-20 Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана 2024-12-20 Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” 2024-12-20 Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана 2024-12-20 Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? 2024-12-20 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ 2024-12-20 Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь 2024-12-20 Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна 2024-12-20
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top