“Фауст” постдрамын жүжгийг монголын үзэгчдэд хүргэж, үзэгчдээс төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан найруулагч Мягмарнарангийн Батболдын ээлжит тэсрэлт “Гэм зэм” постдрам үзэгчдийн хүсэлтээр дахин хоёр хоног тоглохоор болжээ.
Жүжгийн гол дүр болох Раскольниковын дүрд Guys хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, Дуня буюу Авдотья Романовна Раскольниковагийн дүрд жүжигчин Х.Баярмаа, Семен Захарович Мармеладовын дүрд Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Алена Ивановнагийн дүрд Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг нар тогложээ.
Шинээр байгуулагдсан “Орфей” театрын анхны бүтээл болох “Гэм зэм” романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэрт постдрамын жүжиг энэ сарын 10-ныг дуустал тоглогдох байсан юм. Тэгвэл “Гэм зэм” постдрамын сүүлийн тоглолтуудын тасалбар дуусч, үзэгчдээс хүсэлт гаргасны дагуу “Орфей” театр энэ амралтын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 11, 12-нд хаалтын тоглолтууд хийхээр болмон байна.