x

Өөртөө итгэлтэй байхыг уриалсан “Уран Хас” контемпорари балетын тоглолт болно

Бусдын бодлоос хамаарахгүйгээр өөртөө итгэлтэй байх хэрэгтэйг сонгодог бүжгийн жүжгээр дамжуулан харуулна.

Монголын контемпрари балетын хөтөлбөр (МКБХ) өмнө нь ус хамгаалалтын ач холбогдол болон агаарын бохирдлын хор уршгийн тухай орчин үеийн бүжгийн жүжгүүд бүтээж байгаль орчны олон нийтийн боловсролд хувь нэмрээ оруулж байсныг урлаг сонирхогчид сайн мэдэх биз ээ. Тэгвэл тэд энэ удаад хувь хүний хөгжлийн сэдвийн хүрээнд "Уран Хас" контемпорари балетыг тавих гэж байна. "Чулуун" сантай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр тавигдах гэж буй "Уран Хас" контемпорари балетыг Монголын урлагийн зөвлөлийн санаачилсан "Моушн Монголия" контемпорари бүжгийн олон улсын II-р наадамд зориулж бүтээж эхэлсэн ба цар тахлын улмаас хойшилсон боловч энэ ондоо багтаан ийнхүү танилцуулахаар болжээ. 

Нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны "Уран Хас" сонгодог бүжгийн жүжгийн хөгжмийг продюсер, хөгжимчин, DJ Э.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, авьяаслаг залуу дэглээч Ё.Дамчаабадгар орчин үеийн Хасын тухай шинэ цомнолын дагуу дэглэн найруулж, МКБХ-н бүжигчид амилуулан уг балетыг тавих юм. Мөн уран бүтээлийн хувцсыг "Жей Зозо"-н дизайнер Х.Батзориг, тайзны декорацыг медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ нар өөрсдийн хүч чадлаа дайчлан бүтээсэн байна.

Энэхүү орчин үеийн, контемпорари балетын гол санаа нь өөртөө итгэлтэй байж, бусад хүмүүсээс хамаарахгүйгээр зорьсон ажлаа хийгээд урагшлах нь зөв зүйтэй гэсэн санаа юм. Бүжигт орчин үеийн бүтээлч залуу Хас хүлээн зөвшөөрөгдөхгүй, бусдын хандлагаас хамааралтай байгаадаа хэрхэн шаналж байгаа, дурлалт бүсгүйтэйгээ хамт бэрхшээлийг даван туулж амжилтад хүрч буй тухай өгүүлнэ. Өөрсдийгөө хайрцаглаж бусдын бодож, хэлж байгаагаас хамааралтай байгаа нь бидний толгойд л байдаг юм байна гэдгийг Хас, Хандармаа хоёр ухаарна. Энэ асуудал нь бидний дунд аль хэдийнээ бугшиж аливаа салбарын хөгжил дэвшлийг уяж хязгаарлаж байгааг МКБХ-н уран бүтээлч залуус олж хараад бусдад хандан өөртөө илүү итгэлтэй, зоригтой, хүчтэй, хөдөлмөрч байхад амжилт угтаж авна гэдгийг ойлгуулахыг хүсжээ. 

"Хас бол өнөөдөр бидний дунд ажиллаж, амьдарч, дэлхийн түвшнээс халин даван сэтгэж байгаа шинийг санаачлагч, оюуныг бүтээгч залуучуудын төлөөлөл юм. Монгол хүний оюун ухаан дэлхийг аврах болтугай!" хэмээн МКБХ-н зүгээс онцолж энэхүү санаачилгыг нь дэмжиж ажилласан Монголын урлагийн зөвлөл, "Лиссом" балет студио болон MARS-V төслийн хамт олонд талархлаа илэрхийллээ. 

Монголын контемпрари балетын хөтөлбөр нь соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс контемпорари бүжгийн урлагийн бүжигчдэд дэмжлэг үзүүлэх, бүжгийн урлагаар дамжуулж олон нийтэд боловсрол олгох чиглэлээр 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага юм.

"Уран Хас" контемпорари балет арванхоёрдугаар сарын 1 болон 2-ны өдрүүдэд тавигдах болно. Тасалбарыг www.ticket.mn-с авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Дашзэгвийн ОРГИЛТУЯА, Монголын Контемпрари, Балетын Хөтөлбөрийн үүсгэн байгуулагч ба захирал, Уран Хас Контемпрари Балет продакшны ерөнхий продюсер

Утас: +976 95901970

www.mongoliancontempballet.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 11 цаг 42 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 11 цаг 44 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 11 цаг 57 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 12 цаг 0 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 12 цаг 2 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 12 цаг 4 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 12 цаг 6 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 12 цаг 11 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 12 цаг 13 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 12 цаг 30 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 14 цаг 50 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 15 цаг 8 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 16 цаг 40 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 16 цаг 43 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 16 цаг 44 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 16 цаг 45 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 16 цаг 48 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 16 цаг 52 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 16 цаг 54 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 17 цаг 4 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top