Өнгөрсөн долоо хоногт Тэйлор Свифт "Red" шинэчлэн бичсэн цомгоо танилцууллаа.
Бараг арван жилийн өмнө анх худалдаанд гарсан "Red" цомог нь карейрийн хувьд коинтри стайлаас поп руу шилжих эхлэлийг тавьсан юм. Шүтэн бишрэгчдийнх нь хамгийн дуртай дуу "Бүгд дэндүү сайн" байсан бөгөөд салалтын хөргийг хөндсөн гэж сэтгүүлч Линдсей Золадз The Times сэтгүүлд бичжээ.
"Saturday Night Live" шоуны үеэр Тайлор Свифт "All Too Well" дууныхаа 10 минутын турш үргэлжлэх шинэ хувилбараар амьд дебют хийсэн нь шүтэн бишрэгчидийн дунд ам сайтай байна. Дууны богино хувилбарт "хүндэрсэн, хялбаршуулсан түүх өгүүлэх" байсан гэж Золадз бичжээ.
Анхны зургаан цомгоо хөрөнгө оруулагчдад худалдсаны дараа Тайлор Свифт дуугаа хянахын тулд дахин бичлэг хийх төслийг эхлүүлсэн байна. Энэ бол ухаалаг бизнесийн алхам юм. Дахин бичсэн дуунууд нь стриминг үйлчилгээнүүдийн хувьд эх дуугаасаа илүү байна гэж The Wall Street Journal мэдээлжээ.
Гэхдээ "Бүгд дэндүү сайн" дууны уртасгасан хувилбар нь дахин бичлэг хийснээр анхны бүтээлийг хэрхэн сайжруулж болохыг харуулж байна. Шинэ дууны чимэг нь яах аргагүй шүлэг нь бөгөөд мөр бүрээрээ залуу эмэгтэй, хөгшин эрэгтэй хоёрын насны зөрүүг онцолсон байна. Мөн клип нь ч арав гаруй насны зайтай дүрээр онцолж харуулжээ. Үр дүн нь залуу эмэгтэйн хүч чадлын тэнцвэргүй байдлыг буцаан засах гэсэн оролдлого болжээ гэж Золадз бичжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com