Польшийн кино өдрүүд 15 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Кино өдрүүд энэ сарын 23-25-ны хооронд болох юм.
Польшийн кино өдрүүдийн хүрээнд сонгодог болон шинэ үеийн шилдэг бүтээлүүдтэй танилцах боломжтой бөгөөд энэ удаад “Сарагосагаас олдсон гар бичмэл”, “Галт тэрэг”, “Хүйтэн дайн”, “Лех Валенса” зэрэг кинонуудыг толилуулах юм.
Энэ удаагийн кино өдрүүд СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн Дебют театрт болно.