“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяр дэлгэцийн ээлжит бүтээл “Манан” Адал явдалт төрлийн УСК энэ сарын 26-нд нээлтээ хийнэ.
Киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, О.Самданпүрэв, жүжигчин О.Энхбаяр, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ, Б.Баярмаа бусад дүрд О.Гэрэлсүх, Э.Тэмүүжин нарын уран бүтээлч тоглосон байна.
Дашрамд дурдахад, А.Төгсбаяр 2001 онд “Бидний найзын дурлал”, 2010 онд “Ах дүүс”, 2017 онд “Эцсийн хүсэл”, “Хүн мод” зэрэг инээдмийн, адал явдалт, уянгын төрлийн киног найруулан үзэгчдэд хүргэж байсан билээ.