Италийн Верона хотын Арена ди Верона амфитеатр, Finservice FZ сангаас Оны шилдэг дуурийн дуучдыг зарлалаа.
Монгол улсын гавъяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг Баритон дуучнаар шалгарсан банйа.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа "International Opera Awards шагналын есөн ялагчаа тодруулжээ. Монголынхоо баяр хүргэсэн бүх хүмүүсдээ, бидний баярыг минь хуваалцаж байгаад чинь сэтгэлээсээ баярлаж байна. Гэхдээ жич шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Royal Opera House гэрээний дагуу тоглогдох тоглолттой давхцаж байгаа тул одоогоор хэлж мэдэхгүй байна хэрхэн оролцох эсэхийг. Ямартаа ч энэ нэр хүндтэй шагналыг авах ялагчаар тодорсон нь нэр төрийн хэрэг билээ" хэмээн бичжээ.
Шагнал гардуулах ёслол Арванхоёр дугаар сарын 29-нд Арабын Эмиратын Дубай хотод болно.
Энэ оны Дэлхийн шилдгүүдэд:
Сопрано: Сайоа Эрнандес
Тенор: Йонас Кауфманн,
Меццо-сопрано Элина Гаранча
Бас: Жакомо Престиа
Баритон Э.Амартүвшин
Найруулагч: Роберт Карсен
Удирдаач: Валерио Галли
Зураглаач: Данте Ферретти
Загвар: Урсула Пацак нар тус тус шалгарчээ.