Их Британийн дуучин Адель өөрийн Instagram хуудсаараа дамжуулан “30” нэртэй шинэ цомгийнхоо товыг зарлаж шүтэн бишрэгчдээ баярлууллаа.
Мөн өнөөдөр урт удаан хүлээлгэсэн зургаан жилийн дараа “Easy on Me” нэртэй шинэ уран бүтээлээ цацлаа.
Түүний шинэ дууны клипийг "Hello" дуун дээр ажилласан Хавьер Нолан найруулсан бөгөөд яг тэрхүү клипний зураг авалтыг хийсэн үргэлжлүүлсэн байна.
Харин дуучин бүсгүйн шинэ цомог Арваннэгдүгээр сарын 19-нд үнэнч фенүүдийнх нь хүртээл болох юм.
Энэ оны гуравдугаар сард Адель албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд энэхүү цомог нь түүний салалтын тухай өгүүлэх аж. Тэрээр саяхан Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа цомогт багтсан дуунууд нь түүний есөн настай хүү Анжелод эцэг эх нь ямар шалтгаанаар салсныг ойлгуулах болно хэмээн ярьжээ.