Өмнөд Солонгос улс дэлхийн кино урлагийн салбарт цахиур хагалж байгаа билээ. Үүний тод жишээ бол Бон Жу Хогийн найруулсан "Parasite" кино 92 дахь удаагийн Оскарын кино наадамд зургаан төрөлд нэр дэвшиж, дөрвийг авсан юм.
Тэгвэл "Parasite" кинонд дүр бүтээж, "Itaewon Class" цувралаараа дэлхий нийтэд танигдсан жүжигчин Пак Со Жун "The Marvels" кинонд тоглохоор боллоо.
Тодруулбал, түүний харьяалагддаг Awesome Entertainment агентлаг албан ёсны мэдэгдэл хийж, олон олон шүтэн бишрэгчдийнх нь таамаглалыг баталлаа.
Пак Со Жун зураг авалтдаа оролцохоор энэ сарын 3-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотыг зорьжээ.
Түүний харьяалагддаг агентлагын зүгээс "The Marvels кинонд жүжигчин Пак Со Жуны ямар дүр бүтээх, цагийн хуваарь болон зураг авалтын байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд хүргэх болно” гэсэн байна.