Кардашианууд 14 жилийн турш алдартай гэр бүлийн реалити шоуны төрлийг чиглүүлж байсан билээ. Тэд энэ зун шоугаа дуусгаснаар Тиктокийн хамгийн алдартай гэр бүл болох Д’Амелио-ийнхон энэхүү цоорхойг нөхөх сайхан боломж гарч ирсэн байна Тэд өдөр тутмын баримтат хөтөлбөрөө томоохон онлайн дамжуулах платформ Хулу-аар цацахаар болжээ.
17 настай Чарли Д’Амелио бол 123 сая дагагчтай TikTok-ийн хамгийн алдартай хүн юм. Тэрээр Dunkin-д гарын үсэг зурсан ундаа зарж, Super Bowl-ийн сурталчилгаанд тоглосон нэгэн. Түүний эгч, 20 настай Дикси болон эцэг эх нь мөн адил чамгүй олон дагагчтай.
Өмнө нь "Toddlers and Tiaras" дээр ажиллаж байсан шоу нэвтрүүлэгч Сара Редди Д’Амелио-ийг анх сэдэв болгон бэлтгэж байхдаа сайн мэддэггүй байсан гэжээ.
Тэрээр The Times-д ярихдаа "Би өсвөр насны хүүхэд биш. Ковидын үеэр олон нийтийн сүлжээгээр нүдээ эргэлдүүлэх нь надад үнэхээр зүгээр л амархан харагдсан. Гэхдээ би олон нийтийн хэрэгслийг илүү нягт ухаж үзсэн. Тэр олон контент дундаас надад үнэхээр гайхалтай санагдсан зүйл бол гэр бүлийн контент байсан. Энэ бол нийгмийн нэг үзэгдэл юм шиг санагдсан" гэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com