x

Кино зураг авалтанд заавал байх ёстой ШИНЭ ЗҮЙЛ

Телевиз, кино тэр дундаа телевизийн цуврал дээр ажиллана гэдэг тийм ч амаргүй. Зарим телевиз, кино компаниуд терапист эмч нарыг кино багтаа хөлсөлж ажиллуулдаг болоод байгаа гэж Алекс Маршалл хэллээ.

Терапист эмч зураг авалтын багт ямар шугамаар ажиллах нь тухайн төслөөс хамаараад өөр өөр байна. Зарим төслүүд зохиолчдыг хүнд сэдэвтэй материалтай ажиллан кино зохиолд нь туслах зорилгоор зураг авалт хийхээс өмнө терапист эмч нарыг авчирдаг. Бусад үед зураг авалт эхэлмэгц трепаст эмч нарыг жүжигчид болон багийнхан авах боломжтой байдаг. Амазоны боолчлолоос зугтсан хүмүүсийн тухай "Газар доорх төмөр зам" цуврал киног Жоржиа мужид зураг авалт хийж байх үед терапист эмч Ким Уайт зураг авалтын талбайд гарч байжээ. 

Тэрээр "Зарим жүжигчид болон багийн гишүүд тухайн агуулгад санаа зовж байгаа тухайгаа хуучилдаг. Энэ чинь зөвхөн боолчлолын тухай болохоор сэдэв нь өөрөө нэлээн шантрамаар, хэцүү. Гэхдээ кино зураг авалтын талбай ч гэлээ ар гэрийнхээ асуудлыг тойрч шаналдаг, тэрийгээ надтай хуваалцах ч хүн байна. Ингэж багийн гишүүд сэтгэлээ уудалж хөнгөн сэтгэлтэй ажиллах нь баг тэр чигтээ хурдан хөдлөхөд тустай байдаг" гэж хэллээ.

Энэ бол кино үйлдвэрлэлийг эрүүл ажлын байраар хангах хүчин чармайлтын нэг хэсэг юм. Зургийн дарга Сью Куинн сонинд ярилцлагадаа "Зураг авалтын талбай дээр, ер кино бүтэх явцад бид хүн болгоныг тултал нь шахдаг, илүү хий илүү хий түргэн хий гэж хязгаарт нь тултал, зарим үед хязгаараас нь давтал түлхдэг. Төслүүд төсөвт хэвээр үлдэх эсэхийг баталгаажуулах нь нэн тэргүүний зорилт болдог. Багийнхан болон жүжигчдийг ихэвчлэн дээрэлхэж, ядарсан ч хамаагүй цагаар ажиллахыг шаарддаг" гэсэн юм.

Зохиолч, продюсер Жой Гароро Акпожотор Их Британид орогнол хүссэн туршлагынхаа талаар богино хэмжээний кино бичихдээ анх терапист эмчтэй хамтран ажиллаж байсан гэжээ. Дараа нь тэр эмчийг хэд хэдэн продакшны жүжигчид болон багийн гишүүдтэй ажиллуулж үзэхээр шийдсэн байна. Тэрээр "Энэ бол бид бүгд хэрхэн ажилладаг стандартын нэг хэсэг байх ёстой. Хэн ч юу туулж, юу зольж үүнийг хийж байгааг бид мэдэхгүй" гэсэн юм.

А.Долгор

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 12 цаг 22 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 12 цаг 24 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 12 цаг 37 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 12 цаг 41 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 12 цаг 42 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 12 цаг 44 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 12 цаг 47 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 12 цаг 51 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 12 цаг 54 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 13 цаг 11 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 15 цаг 31 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 15 цаг 49 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 17 цаг 21 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 17 цаг 23 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 17 цаг 24 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 17 цаг 25 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 17 цаг 28 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 17 цаг 32 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 17 цаг 35 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 17 цаг 44 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top