x

“Найзууд” цувралаас олны харууслыг хамгийн их төрүүлж буй жүжигчин бол Чандлер

“Найзууд” цуврал 17 жилийн дараа тусгай дугаараа цацаж, үзэгчид ам сайтай, дандаа шахуу эерэг сэтгэгдэлтэй байгаа бол ганцхан зүйл үзэгчдийн хатуу үгсийг хайр найргүй урсгаж байгаа. Энийг уншиж байгаа, Friends-ийн фэнүүд мэднэ дээ. 

Чандлер Биний дүрийг бүтээсэн жүжигчин Мэттью тухайн мөчдөө түргэн хариу үзүүлж, залуу нас шигээ ганган байгаагүй, гадаад үзэмж нь бусдынхаа хажууд гундчихсан байсан талаар ам уралдаад халаглаж байхдаа хатуу үгийг харин ч нэг гамгүй урсгаж байна фэнүүд нь. 

Мэттью олон жилийн турш хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэнтэйгээ тэмцэж буй талаараа нээлттэй байсан бөгөөд энэ нь заримдаа арван жилийн турш үргэлжилсэн цувралын зарим ангид нь бичигдэж үлдсэн байдаг.

Харин тус эргэн эрэлтийн тусгай дугаарыг хариуцаж ажилласан арын албаныхан өөр үзэл бодолтой байгаагийн зэрэгцээ түүнийгээ ийн илэрхийлэв.

Тус цувралын ерөнхий найруулагч Бен, “Мэттью одоогоор эрүүл мэндийн асуудалтай тулгараад байгаа гэж итгэх шалтгаан алга. Тэр гайхалтай байсан" гэж Hollywood Reporter-ийн подкаст ТВ-ийн Топ таван нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна. Мөн нэмж, "Хүмүүс заримдаа зүгээр л хайр найргүй хандаж чаддаг. Бид тийм биш байгаасай гэж хүсэж байна. Надад түүнтэй хамтран ажиллах таатай байсан. Тэр бол гайхалтай хөгжилтэй хүн, би Түүнийг одоо ч гэсэн энэ шоунд сайн нэг мөрт хошигнолоо хийж байна гэж бодож байна. Би түүний дэргэд байж, түүнийг иймэрхүү зүйлд чиглүүлж, найруулагч нь байгаадаа хувь хүнийхээ хувьд баяртай, мэргэжлийнхээ хувьд азтай санагдсан" гэжээ.

Харин Найзууд цувралын продюссер Кевин С.Брайт Бенийн хэлсэн үгийг давтаж, "Хүмүүсийн ярьдаг зүйл бол хүмүүсийн л хэлдэг үг юм. Түүнийг харах үнэхээр сайхан байсан. Тэгээд л боллоо, надад энэ талаар өөр хэлэх зүйл алга. Тэгээд би бодож байна, тэр саяын цацагдсан дугаарт ч бас их хөгжилтэй байсан. Тийм ээ, би түүнийг зүгээр гэж бодож байна. Гайхалтай зүйл нь гэвэл сүүлд би түүнийг харснаас хойш одоо тэр илүү хүчирхэг, илүү дээр байгаа юм шиг харагдаж, санагдаж байна. Бас улам цаашаа зүтгэх гэж байгаад нь баяртай байна" гэжээ. 

Нас нэмэх, олон жил амьдрах гэдэг өөрөө асар уй гунигтаа, урт ачаа байхад бид яагаад нэгэндээ ийм хатуу ханддаг юм болдоо гэж. Амьдралын жамаар л хөгширч яваа Мэттьюг илүү дээр байх байсан юм гэж “хайрлан халаглаж” байсан Фрэйндсийн фэн би өөрөөсөө иччихлээ.

Уучлаарай, Чандлер Бин чамайг олон жилийн дараа дахиад харахдаа байгаагаар чинь хүлээж авч чадаагүйд. Тэгээд, гэхдээ яагаад тэгж бодсноо нэг ухраад эргээд харсан хүлээсэн хүлээлтнээсээ болоод, тэр хүлээлт нь зэрэгцэж суугаа нөгөө тав шигээ гялалзна гэж итгээд хэт бодит бус хүлээлт тавьснаасаа болоод л хатуу, муухай үг хэлж хайргүй юм шиг аашилжээ.

Гэхдээ харин ч амьд байгаад, өдий хүртэл тэмцсэнд, байгаагаараа байгаад баярлалаа Чандлер Бин. 

А.Долгор

www.eonline.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 12 цаг 16 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 12 цаг 18 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 12 цаг 31 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 12 цаг 35 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 12 цаг 36 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 12 цаг 38 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 12 цаг 41 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 12 цаг 45 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 12 цаг 48 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 13 цаг 5 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 15 цаг 25 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 15 цаг 43 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 17 цаг 15 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 17 цаг 17 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 17 цаг 18 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 17 цаг 19 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 17 цаг 22 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 17 цаг 26 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 17 цаг 29 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 17 цаг 38 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top