Дэлхийн хамгийн том цахим сүлжээ болох Facebook компани 6-13 насны хүүхдүүдэд тусгайлан зориулсан Instagram Kids платформыг хөгжүүлж байна.
Учир нь Facebook компанийн дүрмэнд 13-аас доош насны хүүхдүүд платформыг ашиглах хориотой байдаг билээ.
Харин сүүлийн үед Instagram сүлжээнд өсвөр насныхныг дээрэлхэх, доромжлох явдал гарч, олон нийтийн зүгээс гомдол их гарах болжээ. Түүнчлэн хүүхдүүд өөрсдөө ч хуурамч хаяг нээж, эрсдэлд орох болсон юм.
Иймээс энэ насныхны аюулгүй байдлыг хангах, олон нийтийн сүлжээг ашиглах боломж олгохын тулд Instagram Kids аппликейшн гаргаж байгаа аж.
Instagram-ийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Вишал Шах "Бид хүүхдүүд, эцэг эхчүүдэд айх айдасгүй шинэ орчинг үүсгэх, мөн шинэ эриний хүүхдүүддээ зориулан өсч хөгжих, харилцаа холбоотой байхад нь туслахын тулд энэхүү платформыг хөгжүүлж байна" гэжээ.