“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Гавьяаны төлөө” медалиар шагнууллаа.
Тодруулбал, Жил бүрийн хоёрдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулдаг "Эх орноо сахин хамгаалагчдын өдөр"-т зориулсан баярын тоглолт ОХУ-ын нийслэл Москва хотноо өчигдөр боллоо. Энэ тоглолтод Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар оролцсон юм. Түүнчлэн мөн өдөр Г.Ариунбаатарыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны шагнал болох “Гавьяаны төлөө” медалиар шагнажээ.
Тэрээр "Эх орноо сахин хамгаалагчдын өдөр"-т зориулсан баярын тоглолтод Александровын нэрэмжит цэргийн ансамбльтай хамтран "Я люблю тебя, жизнь!" дууг дуулжээ.